Эхлэл > Google > Google -р хэрхэн хайх вэ?

Google -р хэрхэн хайх вэ?

Гүүгл хайлтын систем нь өөртөө маш олон нууц гэж хэлж болох аргуудыг агуулсан байдаг хайлтын систем юм. Энэ хайлтын системийг ашиглан хэрхэн хайлтаа зөв хийж хүссэн мэдээллээ бүр түүнчлэн дуу, хөгжмөө олохыг заахаар шийдлээ.

Хэн бүхний мэдэх Google-ийн талаар ганц хоёр мэддэг зүйлсээ та бүхэнтэй хуваалцах гэсэн юм.
Google нь анх Stanford University-ийн оюутан Larry Page(24настай байсан) ба Sergey Brin(24настай байсан) нарын судалгаа шинжилгээний ажил дээрээс улбаалан гарч ирж байжээ. Google нь олон нийтэд маш их нэр хүндтэй ч гэлээ google ашиглан hacking хийх боломжоороо сөрөг нөлөө ихтэйд тооцогдддог байдаг. Тун энгийн амархан зааваруудаас эхлээд “google-secret” хэмээн нэрлэгдсэн ганц хоёр аргын талаар товч танилцуулах болно.

• Та google-с хайлт хийхдээ 2 буюу түүнээс дээш үгийн дараалал бичихэд үр дүнд нь уг үгнүүд дараалсан болон салж байрласан байдлаар илэрц илэрдэг. Харин та хайж буй зүйлээ: “last technology” байдлаар хаалтанд бичвэл хайлтын үр дүнд энэ 2 үг дарааллан орсон илэрцүүдийг л харуулна. Мэдээж 2 биш түүнээс олон ширхэг үгийн хослол байж болно.
• Дараагийн хайлтын арга бол хайлт хийхдээ тодорхой тооны хүрээнд хайлт хийх юм. Шууд жишээгээр тайлбарлая: 2001..2005 war гэж хайх юм бол 2001 war, 2002 war, 2003 war, 2004 war, 2005 war гэсэн хайлтуудыг зэрэг хайж байгаатай адилхан үр дүн үзүүлнэ.
15000..35000 kg гэж хайвал 20000 kg, 31000 kg гэх мэт илэрцүүд илэрнэ.
• Та хайлтаа хийх явцад хэрэггүй болоод хайж буй зүйлд чинь хамаагүй үр дүнг олж харах явдал их байдаг. Энэ байдлаас ангижрах нэг арга бол ангилал дотроос нь хайх. http://directory.google.com өөрөөр хэлбэл илтгэх урлагт хувь нэмэр оруулсан хүний талаар хайж буй бол art гэсэн хэсэг рүү ороод theoric гэсэн дэд хэсэг рүү орж хайлтаа хийвэл үр дүн нь маш оновчтой байх нь тодорхой.
• Бяцхан зөвлөгөө өгөхөд та Rapidshare, megaupload зэргээс юм хайх гэж байвал файлын нэр rapidshare гэх зэргээр хайвал олдох нь амархан байдаг.
• Зарим татсан файлын нууц үг олдохгүй байвал татсан файлынхаа нэрээр хайлт хийхэд тэрнийг тавьсан мэдээллүүд харагдах тул тэндээс нууц үгийг нь олж болно.
• Мөн та сарны гадаргыг харахыг хүсэж байвал: http://www.google.mn/moon/index.html

За одоо заавар биш аргуудруугаа орцгооё:
• Ямар нэг ftp хуудсуудаас хайлт хийхийг хүсэхгүй хүн хэн байх билээ.
“parent directory ” starcraft -html -htm -php -shtml -opendivx -md5 -md5sums
ингэж хайвал starcraft гэсэн файл байрласан эсвэл starcraft гэсэн ftp фолдер доторх илэрцүүдийг гаргаж ирнэ. Зарим хүмүүс мэдэхгүй байж болох юм. ftp хуудсыг энгийнээр илэрхийлбэл танд хэрэгтэй файлууд шууд татаж авах байдлаар жагсаагдсан байна гэсэн үг юм. Мөн дуртай дуугаа хайхыг хүсвэл:
“parent directory ” dj tiesto -html -htm -php -shtml -opendivx -md5 -md5sums гэж хайж болно шүүдээ. Dj tiesto гэдэг үгийн оронд дуртай хамтлаг, дуучныхаа нэрийг бичиж болно. Эсвэл дууныхаа нэрийг бичсэн ч болно: Dj tiesto – Ayla.mp3
• Дараагийн мөн ftp хуудас хайх арга бол ?intitle:index.of? camerton
Ингэж хайвал camerton-ын дуунууд байрласан хавтасруу орж болох нь байна шүү дээ.
• Дараагийн арга бол Хүссэн өргөтгөлтэй файлаа хайх арга хайж буй файлынхаа нэрийг бичээд араас нь filetype:pdf байдлаар бичнэ. British history filetype:pdf гэж хайх юм бол pdf өргөтгөлтэй british history гэсэн файлуудыг хайна гэсэн үг.
• Тухайн нэг оноосон сайт дотроос илэрц гаргаж ирэх. Энэ арга нь блогууд дундаас хайлт хийхэд оновчтой байж болно. Earn money from internet site:blogspot.com ингэж хайвал блогуудаас (blogspot.com-ийн) дундаас илэрц гаргаж ирнэ.
Миний энд дурдсан аргууд болоод зааврууд маш цөөхөн нь гэж ойлгож болно. Хэрэв та google-ийг сайн ашиглаж чадвал өөрийн хүссэн дуу, програм, файлуудаа үнэгүй татан авч, хүссэн мэдээллээ олж авч чадна.
“Microsoft-ийн ноёрхолд аюул занал учруулж чадах хамийн сайн зүйл бол google ба opensource хоёр юм. Ялангуюа тэд хамтдаа байхдаа” гэж Matt Asay хэлжээ..
За ингээд эцэст танд л гэж хэлэхэд “Google бол интернетийг харах

БүлгүүдGoogle
  1. shinee
    25/11/2010 at 01:34

    bayarlalaa heregtei medeelel b,a

  2. ariun
    03/12/2010 at 22:37

    bayarlalaa yg heregtei zvil bna tsagaa mash sain hemneh ni ee:))) amjilt hvsii!!

  1. No trackbacks yet.

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: